Мэндчилгээ


Жаран жилийн баялаг түүхтэй Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн ололт, амжилт, туршлагын үр дүн нь үе үеийн суралцагсад, удирдлага, багш, хамт олонд ажиллаж амьдрах шимтэй хөрсийг бүрдүүлж, хөгжих боломжийг олгож байдаг.

        Бид уламжлалт сэтгэлгээний онцлог, шавь төвтэй сургалт, боловсролын агуулга арга зүйн зарчим, үзэл баримтлал... судалгааг боловсруулахдаа салбартаа инновацийг бий болгохоор ажиллаж багш нарыг сургууль, орон нутагт бэлдсээр  ирсэн нь өнөөдөр улам ч үнэ цэнэтэй байна.

Дүрслэх урлаг, дизайн-технологи, зураг зүй, шинжлэх ухаан-технологи, STEM, STEAM, мэдээлэл харилцааны технологи, инновацийг бүтээгч эрин үед эрдэмтэд, инженер, багш, уран бүтээлчид бодлого боловсруулагчид бүтээгчийг бүтээгч боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, хувь хүний бүтээлч санаачлага, бүрэн идэвхийг дэмжих, хөгжүүлэх, тэгш боловсролын зарчимд хамтдаа хийж хөгжих, ирээдүй хойч үеэ амьдрахуйд бэлтгэх нь өнөөгийн эрхэм зорилт болж байна.

Бүтээлч, зохион байгуулалттай, эрдэм судлал, сургалт, инноваци үйлдвэрлэлийн  өргөн хүрээтэй хөтөлбөрийн хүрээнд багш суралцагчдын хөгжлийн ахиц дэвшилд хяналт тавьж, тэднийг амжилтанд хүрэхэд нь урамшуулан зоригжуулах, зорилгодоо хүрэх, хувь хүний ​​болон мэргэжилтнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд хамтран ажилласнаар байнга өөрчлөгдөн дэвшиж буй нийгэмд бид хувь нэмрээ  оруулах боломжтой. 

Удирдлага, багш бид, оюутнуудынхаа хүсэн хүлээж буй хэмжээнээс давж, тэдний чадавхийг бүрэн дүүрэн байлгахын төлөө ажиллахдаа таатай байх болно.

“Ажил хийж хүн болно ар давж хүлэг болно”... гэх мэт олон сайхан монгол ухаан, сургаалуудыг ухааруулж ирээдүйн үеийн сайн сайхны төлөө эрүүл, чийрэг бие бялдартай, оюуны хөгжил төлөвшилтэй, дизайнчлах мэдрэмж, соёлтой, эрдэмтэй идтэй монгол хүнийг төрүүлөх боломж “Багшийн багш” та бидэнд байна.

          Дүрслэх Урлаг Технологийн сургуульд суралцагч оюутан залуус оюун ухаан, амьдрахуйн болоод сэтгэлгээний боловсролоор манлайлах болтугай!

Боловсролын үйлсэд тань амжилт хүсье!

МУБИС-ийн Дүрслэх Урлаг, Технологийн сургуулийн захирал дэд проф  / А.Энхмаа /