ДИЗАЙН, ЗУРАГ ЗҮЙН ТЭНХИМ

1998-1999 оны хичээлийн жилээс Дүрслэх урлаг дизайны тэнхимийн харьяанд “Дүрслэх урлаг,  дизайны багш” мэргэжлээр шинэ анги нээн,  хичээллүүлснээр тус тэнхимд Дүрслэх урлаг, дизайны мэргэжлийн сургалт төвлөрч, урлаг судлал, дүрслэх урлагийн болоод зураг төсөл, график дизайны сургалтын технологийг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэж эхэлсэн нь мэргэжлийн бие даасан тэнхим байгуулах зайлшгүй шаардлага тавигдсан юм.

2002-2003 оны хичээлийн жилээс Урлал техникийн факультетийг “Дүрслэх урлаг технологийн сургууль” болгон өргөтгөж, УБИС-ийн ректорын 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 332 дугаар тушаалаар “Дизайн зохион бүтээлтийн тэнхим” –ийг шинээр байгуулан ажиллуулсан байна.  Анх 5 багш, хичээлийн 1 туслах ажилтантай зохион байгуулагдсан тус тэнхим нь 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс “Зураг зүй, дизайн”, 2017 оноос “Дизайн зурагзүй”гэсэн нэрээр тус тус нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна.Одоо Дизайн, зурагзүйн тэнхимд доктор (Sc.D)  профессор-1,  (Ph.D)  дэд профессор-2, Доктор (Ph.D)-1, ахлах багш-1, магистр-4 багш  ажиллаж байна.

Тус тэнхимд Японы сайн дурын байгууллагын гишүүдийг ажиллуулах  анхны  анхны үйл ажиллагаа зохион байгуулж олон гишүүдтэй хамтарч ажилласан. Үүнд: 2004-2006 онд интерьер дизайнер Ниши Киёоми,  2011-2012 онд хувцасны дизайнер Мурата Кан, компьютер графикийн багш Сано Хитоми зэрэг сайн дурын гишүүд ажиллаж байсан.

Тэнхим сургалт судалгааны ажилдаа Польш улсын Вроцлав хотын Урлаг, Дизайны Академи, ОХУ-ын Буриадын Их сургууль, БНХАУ-ын Эрээн хотын Олон Улсын Дээд сургууль, Тяньжиний технологийн их сургуулиудтай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлж хамтарсан хөтөлбөрийн анги, багш, оюутан солилцох, үзэсгэлэн гаргах, хамтарсан судалгаа хийх зэрэг олон ажлыг явуулж байна. 

2017-2018 оны хичээлийн жилээс ӨМӨЗО-ны Эрээн хотын ОУДС-ийн 28 оюутан 2+2 Дүрслэх урлаг, дизайны багш хөтөлбөрөөр  суралцаж байна. Цаашид Тяньжиний Технологийн их сургуультай 2+2 хөтөлбөрөөр  Визуаль дизайн (Хүүхэлдэйн кино), Хувцас дизайны чиглэлээр мэргэжлийн  ангийн хөтөлбөр хийж шинэ элсэлт авахаар  ажиллаж байна

             Тус тэнхим нь Дүрслэх урлаг дизайны багш,  компьютер график дизайн  мэргэжлээр дипломын ба бакалавр, магистрантур, докторантурын шатлалаар сургалтыг зохион байгуулдаг. Мэргэжилтний чанарыг сайжруулах, сургалтын технологийг боловсронгуй болгох, багшлах хүчнийг давтан сургаж, чанаржуулах, сургалтын агуулга арга зүйг хөгжүүлэх, мэдээлэл харилцааны технологи, мультимедиа дизайныг хөгжүүлэх, дизайны сургалтыг бүх шатны сургуулийн тогтолцоонд нэвтрүүлэх, оюутны бие даасан үйл ажиллагааг идэвхжүүлэхэд тус тэнхимийн хамт олон анхаарлаа хандуулан ажиллаж байна.

 Р.Гоцбаяр
 Тэнхмийн эрхлэгч, Ph.D
 gotsbayar@msue.edu.mn
 77776226-2032
                                       
 Н.Энхтайван
 Багш
 enkhtaivan@msue.edu.mn
 77776226-2035


 Д.Мөнхбаяр
 Зөвлөх профессор
 munkhbayar.d@msue.edu.mn
 77776226-2039

 М.Уранмандах
 Багш
 uranmandakh@msue.edu.mn
 77776226-2036


 Г.Одпүрэв
 Багш, Art.D
 odpurev@msue.edu.mn
 77776226-2033

 Д.Амгаланбаяр
 Багш
 amgalanbayar@msue.edu.mn
 77776226-2037


 Ч.Мөнхбаяр
 Багш, Ахлах багш
 ch.munkhbayar@msue.edu.mn
 77776226-2033
 А.Алтантуул
 Багш
 altantuul@msue.edu.mn
 77776226-2038

 Г.Эрдэнэтулга
 Сургалтын диспетчер
 erdenetulga@msue.edu.mn
 77776226-2005