Дүрслэх урлагийн тэнхим


ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ТЭНХИМ

Нэрс
Эрдмийн зэрэг, цол
Албан тушаал
Судалгааны чиглэл
1
Ц.ЭрдэнэцогДоктор (Sc.D), профессорТэнхимийн эрхлэгчУрлаг судлал
2
А.АриунболдДоктор (Ph.D)БагшБоловсрол судлал
3
Д.БулгантуяаМагистрАхлах багшУрлаг судлал
4
М.УранбэрхМагистрАхлах багшУрлаг судлал
5
С.БатцоожМагистрАхлах багшУрлаг судлал
6
Н.АнхбаярМагистрБагшУрлаг судлал
7
Т.СэлэнгэМагистрБагшУрлаг судлал
8
О.ДоржготовМагистрБагшУрлаг судлал
9
Б.ГалбадрахМагистрБагшБоловсрол судлал
10
Э.БатчимэгМагистрБагшУрлаг судлал
11
Ц.ЗолбооБакалаврСургалтын диспетчерУрлаг судлал

Монгол улсад ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдахад сурагчдын судлах анхны хичээлүүдийн нэг нь зурах, хэмжих ухааны хичээл байжээ. Дүрслэх урлагийн хичээлийг заах дээд боловсролтой багшийг бэлтгэх зорилгоор тухайн үеийн Багшийн Дээд Сургуульд “Зураг, хөдөлмөрийн багш” мэргэжлээр оюутан элсүүлсэн нь тус тэнхимийн түүхэн замналын эхлэл юм.

1958 онд дэд эрдэмтэн Б.Гончигдоржийн санаачилгаар Физик, математикийн салбарын дэргэд Дүрслэх урлагийн тэнхимийг анх байгуулжээ.

1960 оноос Ардын зураач Г.Одон эрхлэгчийн үед нэрт уран бүтээлч багш нар Б.Шагдарсүрэн шугам зураг, барималч А.Даваацэрэн урлагийн түүх, С.Нацагдорж, Д.Сандагдорж нар хар зураг, А.Гэвшээхүү сийлбэрийн хичээл зааж байжээ. 1963 онд тус тэнхимийн дэргэд Уран зургийн анги нээгдэж, Монгол улсад анхны дээд боловсролтой зураачдыг бэлтгэж эхэлсэн ба 1991 онд СУИС салбарлан байгуулагдсанаар уран зургийн анги шилжсэн түүхтэй. Далаад онд Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав болон Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч Б.Чогсом, Б.Балдан, Г.Баяр, С.Жамц нар багшилж байжээ. Тухайн үеийн хулдаасан бар зургийн нэрт төлөөлөгчид нь  манай тэнхимийн багш нар байв. 

1980 - 1990 онд дэд профессор С.Сүх-Очир тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв.

Тэнхимийн багш нар зөвхөн их, дээд сургуулийн сургалтын хүрээнд төдийгүй ерөнхий боловсролын дунд сургуулийн Дүрслэх урлагийн хичээлийн агуулга, арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр анхааран ажиллаж, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, заах арга зүйн зөвлөмжүүд зохиож иржээ.

Ерээд онд тэнхимийн эрхлэгч дэд профессор Д.Бадрах,  Д.Мөнхбаяр, Н.Очирбат нарын үед дизайн урлагийн мэргэжилтэн бэлтгэх суурийг тавьж, Дизайн зурагзүйн тэнхимийг салбарлан байгуулав. 2000 оноос дэд профессор С.Батчулуун тэнхимийн эрхлэгчийн үед шинэ залуу багш нараар өргөжин тэлжээ.

2006 оноос доктор (Sc.D) Ц.Эрдэнэцог тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Тус тэнхим нь сургуулийн шилдэг тэнхимээр удаа дараа шалгарч байв. 2014 оноос хөгжмийн багшийг бэлтгэж эхэлсэн нь Багшийн сургуулийн  Урлагийн боловсролын тэнхимийн үндэс суурь болсон юм.

Дэд профессор Ц.Ядамжав “Монгол Улсын Гавъяат Багш”, дэд профессор Т.Батчулуун, С.Батчулуун нар МУБИС-ийн “Хүндэт профессор” цол хүртжээ.

2007 онд профессор Ц.Эрдэнэцог Урлаг судлалын Шинжлэх ухааны докторын зэрэг, 2017 онд багш А.Ариунболд дүрслэх урлаг сургалтын арга зүйн чиглэлээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Манай тэнхимийн бүтээлч багш нараас гадаад, дотоодын уран бүтээлийн үзэсгэлэнгүүд, олон улсын бинниалд оролцож, Монголын дүрслэх урлагийн хөгжилд шинэлэг төрх, өвөрмөц өнгө аясаараа тодорч байна. Багш Ц.Эрдэнэцог, Д.Булгантуяа, М.Уранбэрх, А.Чадраабал нар МУЭ-ийн шагнал хүртэж, оны шилдэг бүтээлд бүтээлээрээ шалгарч ирлээ.  Манай тэнхимийн эрдэмтэн,  нэрт уран бүтээлч багш нар шинэ зууны босгон дээр сургалт,  эрдэм судлал, бүтээл туурвилаар дэвжин дээшилж явна.