ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

НэрсЭрдмийн зэрэг, цолАлбан тушаалСудалгааны чиглэл
1
Д.СэрээтэрдоржДоктор (Ph.D), дэд профессорТэнхимийн эрхлэгчУламжлалт технологи
2
П.ТүмэнхишигДоктор (Ph.D), дэд профессорАхлах багшТехнологийн боловсрол
3
Г.ЧулуунааДоктор (Ph.D), дэд профессорАхлах багшБоловсрол судлал
4
О.Эрдэнэ-УсМагистрАхлах багшТехнологийн боловсрол
5
С.Даваа-ОчирМагистрБагшТехнологийн боловсрол
6
В.БаяржаргалМагистрБагшТехнологийн боловсрол
7
Ч.БатцэцэгМагистрБагшТехнологийн боловсрол
8
О.ОюунбаатарМагистрБагшТехнологийн боловсрол
9
М.БаасанбаярМагистрБагшТехнологийн боловсрол
10
С.УрьдынбишМагистрСургалтын диспетчерТехнологийн боловсрол
11М.ДамбийнямМагистрСургалтын диспетчерТехнологийн боловсрол
12
Ж.НармандахБакалаврСургалтын диспетчерУрлаг судлал

1962 оны 10 дугаар сард Боловсролын яамны зөвшөөрлөөр, УБДС-ийн ректорын №133-р тушаал гарч, “Хөдөлмөрийн тэнхим” анх байгуулагдаж,  эрхлэгчээр нь Б.Доржнямыг томилсноор энэхүү тэнхмийн түүхэн замнал  эхэлсэн юм. Тус тэнхимд 1963 оноос Үйлдвэр сурган, 1969 оноос Физик хөдөлмөрийн, 1978 оноос Ерөнхий техник хөдөлмөрийн, 1990 оноос Хөдөлмөр сургалтын, 1991 оноос Техник урлал, 2010 оноос Технологи-дизайн, 2012 оноос Технологийн багш, 2014 оноос Дизайн технологийн багш  мэргэжлээр тус тус бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж  байна. 2002 оноос Технологийн тэнхим гэж нэрлэгдэх болсон бөгөөд тус тэнхимд одоогоор 12 багш, 2 лабораторийн туслах ажилтан ажиллаж байна. Манай тэнхмийн багш  нарын 40 хувь нь эрдмийн зэрэг цолтой, багш туслах ажилтнууд 100  хувь магистрын  зэрэг хамгаалсан, 85 хувь  нь боловсрол  судлалын чиглэлээр  докторантурт суралцаж байна. Тус тэнхим нь Механик технологи, Электроник, Үйлдвэрлэлийн технологи, Нэхмэл сүлжмэл, Хүнсний технологи, Дизайн зохион бүтээлт,  Робот, Техник загварын зэрэг мэргэжлийн 12 урлан,  лабораториудад сургалтын үйл ажиллагаа  зохион байгуулж байна. 2012 онд “Дизайн технологийн багш”  мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг  магадлан  итгэмжлүүлж,   № 89 тоот гэрчилгээг авсан  бөгөөд “Технологийн боловсролын магистр”-ын  хөтөлбөрийг  магадлан  итгэмжлүүлэх ахисан  түвшний зорилттой ажиллаж байна. Оюутны үйлдвэрлэлийн дадлага, магистрант, докторантын судалгаа, туршилтын ажлыг зохион байгуулж,  мэргэшүүлэн  төгсгөх нөхцөл бүрдээд байна.        

Технологийн тэнхимийн эрдэмтэн багш нар эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа тэргүүлэх чиглэлийг  “Техникийн онол, технологийн төсөл, дизайн шинжилгээ, Үндэсний технологи судлал, зохион бүтээх технологийн судалгаа,  Дизайн технологийн боловсролын дидактик, агуулга арга зүй, үнэлгээний асуудал” гэж томьёолон туршилт судалгааны ажил явуулж, сургалтанд хэрэгжүүлж байна. Багш, оюутныхаа хөгжлийг дэмжсэн суурь судалгааны төсөл,  мэдлэгийг үйлдвэрлэлтэй холбосон инновацийн төсөл болох ЕБС-ийн сургалтын орчныг сайжруулах, багш нарын заах арга зүйг дэмжсэн сургалтын хэрэглэгдэхүүн зохион бүтээж, түгээн дэлгэрүүлэх хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.

Бид ЕБС-ийн Дизайн технологийн сурах бичиг, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан  оролцож, багш, сурагчдын дунд Техник технологийн олимпиадыг 1997 оноос хойш жил бүр 9-11 төрлөөр амжилттай зохион байгуулж ирлээ, Энэхүү олимпиад нь улсын хэмжээний шилдэг багш, техникийн сонирхолтой авьяаслаг сурагчдыг дэмжин, БСШУСЯ-ны бодлогын хүрээнд дэмжиж зохион байгуулдаг өргөн хүрээтэй үйл ажиллагаа юм.  Технологийн тэнхимд Багш урлагийн багц хөтөлбөрөөр “Дизайн технологийн багш” бакалавр, Технологийн боловсролын судлаач, мэргэжлийн магистр, докторын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэж байна.  Мөн түргэвчилсэн болон давхар мэргэжил олгох Дизайн технологи-Дүрслэх урлагийн багш бакалавр, Дизайн технологи-Зураг зүйн багш бакалаврын нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Түүнчлэн ШУТИС-тай хамтарсан Механик элекроник мэргэжлийн магистр, бакалаврын сургалтыг эхлүүлснээс гадна Япон улсын Хоккайдагийн Их сургууль, Фукушимагийн их сургууль, БНСУ-ын Чежүгийн Үндэсний их сургууль, ОХУ-ын Буриадын их сургууль, БНХАУ-ын Төв хятадын Багшийн их сургууль, Тяньжины Политехникийн их сургууль зэрэг гадаад улс орны их сургуулиудтай хамтран ажиллаж байна.