“Онлайн” хичээл зохион байгууллаа


 

БСШУСЯ, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд МУБИС, Дорнод ИС, МУБИС-ийн бүрэлдэхүүн Архангайн багшийн сургууль, МУИС-ийн харъяа Завхан сургууль, Ховд ИС-д зайны сургалтын төв байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Зайны төвүүдээр дамжуулан багш нарын мэргэжил дээшлүүлэх цуврал сургалтууд явагдах бөгөөд 2016.1.16-ны өдөр МУБИС-ийн Мэдээллийн Технологи, Зайны Сургалтын Албанаас “Онлайн курс төлөвлөлт” сэдэвт хичээлийг дээрх сургуулиудын 70 багшид амжилттай зохион байгуулав. Багш нар онлайн сургалтын онцлог, онлайн хичээлийн агуулга бэлтгэх онол, арга зүйн талаар судаллаа. Цаашид багш нар зааж буй аль нэг хичээлээр 2 сарын турш бие даан онлайн хичээл бэлтгэж, туршлага солилцох, хэлэлцүүлэх, сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.