“Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр” аянд нэгдлээ


“Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан СӨБСС-ийн өдрийн 3-2 ангийн оюутнууд санаачлан 2017 оны 5 сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 32-р цэцэрлэгийн талбайд мод тарьж, цэцэгт бутлаг ургамал болох “ГОЛТ БОР” зулзаган модыг суулгажээ. Эх орон, байгаль эх дэлхийгээ хайрладаг монгол зан заншлаа дээдэлж, байгалаа хамгаалахад гар бие оролцон тус аяныг зохион байгуулсан Г.Очирбат ангийн даргатай СӨБСС-ийн өдрийн 3-2 ангийнханд багш нар нь болон БЗД-ийн 32-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нараас сайн үйлс хийж байгаад нь талархал илэрхийлжээ. Цаашид модоо усалж, тордож ургуулах ажлыг цэцэрлэгийн хамт олон хүлээн авсан байна. Сайн үйлс үргэлж дэлгэрч байг.