МУБИС-ийн анхны 3.5 жилийн төгсөлт болов


МУБИС-ийн 2014-2015 оны хичээлийн жил 3001 оюутан элсэж, 650-аас дээш оноотой 978 оюутан элссэнээс 2017 онд өвөл нийт 503 оюутан төгсөж байгаагаас 3,5-н жилээр  352 гаруй оюутан төгсөж урлаг, спортын аваргууд олноор төрж, оюутны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн олимпиад уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн арга хэмжээнд бусдыгаа манлайлан оролцсон олон арван төгсөгч байгааг дурдахад таатай байна.

Нийт төгсөгчид:

Математик, Байгалийн Ухааны Сургууль-166

Бооловсрол Судлалын Сургууль-72

Дүрслэх урлаг технологийн Сургууль-42

Багшийн сургууль-38

Сургуулийн Өмнөх Боловсролын Сургууль-37 оюутан төгсөж байгаагаас 3,7-оос дээш голчтой 35, 3-аас дээш голчтой 180 гаруй оюутан төгсөж байна. Ажил олгогч байгууллагуудын ажлын байрны саналыг нийт 60 гаруй оюутан ажлын байртай болжээ. Үүнээс цохон дурдвал:

Шилдэг төгсөгчдөөс ажил олгогч байгууллагуудын ажлын байрны санал ирж шалгаруулалтад тэнцэж Шихихутаг их сургууль-1, Шинэ Монгол-2, Хобби-1, Орчлон-8, Шинэ үе-1, Олонлог-1, Оргил сургуульд-1, Глобал-10, Монгол оюун-1, Улаанбаатар БДС-4, Гёте дунд сургууль-1, ШУТИС-ийн Өсвөрийн техник сонирхогчдын сургуульд-1, Өвөрхангай, Хэнтий аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газарт-2, Улаанбаатар хот, орон нутгийн ЕБС-д-10, Улаанбаатар хот, орон нутгийн цэцэрлэгүүдэд-30 нийт 70 гаруй оюутан дадлагажигч багшаар болон ажилд орох урилга гардан авч ажил амьдралын гараагаа баталгаажуулсан бахдам амжилт гаргасан байна.

Ингээд Оюунлаг, бүтээлч, манлайлагч багшлах боловсон хүчин болж Оюутан ахуй цагтаа олж авсан эрдэм мэдлэг, ёс суртахуун, хүмүүжил төлөвшилт тань насан туршийн амьдралын хөтөч байх болтугай гэж хүсэн ерөөж МУБИС-ийн 3,5 жилийн анхны төгсөгчдөдөө “Эрдмийн баяр”-ын мэнд дэвшүүлье.

МУБИС-ийн 3.5-н жилийн төгсөгч оюутны судалгаа

 

Бүрэлдэхүүний сургууль

3.5 жилээр төгссөн

3.5 жилээр төгсөгчдийн 3.7-оос дээш голчтой

3-аас дээш голчтой англи хэлтэй багш бэлтгэх хөтөлбөрт

Ажил олгогч байгууллагын санал авсан оюутны тоо

 
 

1

Математик, байгалийн ухааны сургууль

166

6

84

15

 

2

Боловсрол судлалын сургууль

72

4

15

10

 

3

Багшийн сургууль

38

16

14

6

 

4

Дүрслэх, урлаг технологийн сургууль

39

2

18

6

 

5

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

37

7

12

7

 

ДҮН

352

35

143

44

 

Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч ардын багш нартаа, 

Энэрэл хайраар үр хүүхдээ өлгийдөж байдаг эрхэм хүндэт эцэг эхчүүдээ, 

Сурч мэдэхийн их тэмүүлэл болсон оюутан залуус та бүхэндээ 2018 оны МУБИС төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын халуун мэндийг өргөн дэвшүүлье.