"ТЕХНОЛОГИ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ" байгуулагдлаа


МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургууль 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр "ТЕХНОЛОГИ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ"-ийг шинээр байгуулж нээлтээ хийлээ. Тус лаботаторийг ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ төслийн хүрээнд БСШУСЯ болон Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр санхүүжүүлсэн юм. Энэхүү лаборатори нь сургалт үйлдвэрлэл, инновацийг бий болгоход зориулагджээ. Шинээр байгуулагдаж буй "ТЕХНОЛОГИ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ"-д хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болох лазерийн зүсэгч машин болон 3D принтерийг суурилуулсанаараа онцлог байв. Нээлтийн ёслолд БСШУСЯ, БМИҮЗ, Боловсролын бусад салбар, их дээд сургуулиудын төлөөлөл, мэргэжилтэн, багш нар болон МБУС-ийн хамт олон оролцсон юм. Ингээд доктор, дэд профессор О.Алтангоо захиралтай МБУС-ийн хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.