Төсөл үргэлжлэх болов


JICA-ийн санхүүжилтээр "Бага боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологи/МХТ/-ийг оновчтой ашиглах нь" төслийг 2012-2017 онд МУБИС хариуцаж амжилттай хэрэгжүүлсэн билээ. Дээрх агуулга бүхий төсөл дунд боловсролын түвшинд 2018 оноос 4 жилийн хугацаанд МУБИС хариуцаж хэрэгжүүлэх асуудал нааштай шийдвэрлэгдэж байна. Төслийн үйл ажиллагааг тасралтгүй байлгах зорилгоор дээрх агуулга бүхий төсөл 10 сарын хугацаанд Японы БСШУСЯамны- санжүүжилтээр хэрэгжиж эхлээд байна. Энэ богино хугацааны төслөө бид "Гүүр" төсөл хэмээн нэрлэж байгаа болно. Эдгээр ажилтай холбогдуулан Токиогийн Технологийн Их Сургуулийн проф. Юмэ Ямагучи ирж ажилласан юм. 

МУБИС-ийн төсөл хэрэгжүүлэх баг