Хөгжмийн багшийн ангийн оюутнуудын тайлан тоглолт боллоо


МУБИС-ийн Хөгжмийн багшийн ангийн оюутнууд сурч мэдсэн зүйлээ эрдэмтэн багш нар, үеийн оюутан залуусдаа тайлагналаа. Тэдний хөгжимдөж, бүжиглэх, дуулах чадвар нь жилээс жилд ахин дээшилж байгаа нь багш нарынхаа талархлыг хүлээж байв. Мөн үзэгчид ч өндөр сэтгэгдлээр хүлээн авсан юм. Тус тайлан тоглолтыг МУБИС-ийн удирдлагууд хүрэлцэн ирж үзсэн бөгөөд улам ихийг сурахыг ерөөж, цаашид амжилттай суралцах бүх нөхцлөөр дэмжиж ажиллахаа захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах оюутан багш нарт хандан үг хэлж, амжилт хүслээ. Тун удахгүй Бадрангуй алдарт БАГШИЙН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙГ тэмдэглэх гэж буй энэ үед авьяаслаг оюутан залуус та бүхнийг сурлага, урлагийн өндөр амжилтаар угтахыг хүсэн ерөөхийн ялдамд шавь нартаа их зүйлийг сурган хүмүүжүүлж байгаа бүх эрдэмтэн багш нартаа сайн сайхныг хүсье.